Нийслэлийн шүүх:

З.Алтансарнайн нэхэмжлэлтэй Орчлон констракшн ХХК-д холбогдох

Шийдвэр

2011.04.08               Дугаар594                             Улаанбаатар хот

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч В.Жавхлан, С.Базарханд нарын бүрэлдэхүүнтэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо Үйлдвэрийн-2, ХД-92-23 тоотод оршин суух З.Алтансарнайн нэхэмжлэлтэй

Хариуцагч Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “UB Маrt” худалдааны төвийн 5 давхарт байрлах Орчлон констракшн ХХК-д холбогдох

Гэм хорын хохиролд 3.353.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2011 оны 2 сарын 10-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн энэ өдөр хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.Алтансарнайн төлөөлөгч Ч.Эрдэнэбат, хариуцагчийн төлөөлөгч Г.Урантогос, иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг нарийн бичгийн дарга П.Алтанчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Mиний бие Орчлон констракшн ХХК-ийн эзэмшлийн авто гражид машинаа тавьдаг байсан бөгөөд 2008 оны 2 сарын 08-наас 2 сарын 09-нд шилжих шөнө гал гарч машин маань галд өртөж ашиглах боломжгүй болсон. … Уг галын шалтгааныг мэргэжлийн байгууллага шалгаад тус компанийн буруу болохыг тогтоосон. … Иймд надад учирсан хохиролын 3.353.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа

Бид нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд Эвлэрлийн гэрээ байгуулсан тул үүнийг баталгаажуулахыг хүсч байна. Уг гэрээгээр Орчлон констракшн ХХК-ийн гражид гарсан гал түймрийн улмаас иргэн З.Алтансарнайн автомашинд учирсан хохирол 3.350.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч тал 2.500.000 төгрөг болгон бууруулж, хариуцагч уг төлбөрийг 2011 оны 5 сарын 15-ны өдрийн дотор, тэмдэгтийн хураамжийн 20000 төгрөгийн хамт /2 хувааж/ төлж барагдуулахаар тохиролцсон гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа

Бид харилцан тохиролцоод дээрх нөхцлөөр эвлэрлийн гэрээ байгуулсан тул шүүх гэрээг баталгаажууулж өгөхийг хүсч байна. Төлбөрийн 2.500.000 төгрөгийг 2 хувааж, дурьдсан хугацаандаа төлж барагдуулана гэв.

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, эвлэрлийн гэрээ, бусад нотлох баримтуудыг хэлэлцээд ҮНДЭСЛЭХ  НЬ:

Нэхэмжлэгч З.Алтансарнай нь хариуцагч Орчлон констракшн ХХК-д  холбогдуулан  гэм хорын хохиролд 3.353.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулж,

Орчлон констракшн ХХК-ийн эзэмшлийн автогражид гарсан гал түймрийн улмаас иргэн З.Алтансарнай өөрт машинд учирсан хохиролд 3.350.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 2.500.000 төгрөг болгон багасгасныг,  хариуцагч хүлээн зөвшөөрч 2011 оны 5 сарын 15-ны өдрийн дотор,тэмдэгтийн хураамжийн 20000 төгрөгийн хамт /2 хувааж/ төлж барагдуулахаар тохиролцсон байна.

 

Зохигчид дээрх нөхцлөөр эвлэрсэн нь хууль зөрчөөгүй,,гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул тэдний эвлэрлийг баталж, Орчлон констракшн ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч З.Алтансарнай нь хариуцагч Орчлон констракшн ХХК-д  холбогдуулан  гэм хорын хохиролд 3.353.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 2.500.000 төгрөг болгон багасгаж, хариуцагч уг төлбөрийг хүлээн зөвшөөрч 2011 оны 5 сарын 15-ны өдрийн дотор,тэмдэгтийн хураамжийн 20000 төгрөгийн хамт /2 хувааж/ төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжид 68500 төгрөг төгрөг төлснийг дурьдаж, үүний 50 хувь буюу 34250 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгож, эвлэрлийн гэрээгээр хариуцагчаас 20000 төгрөг гаргуулахаар тохиролцсон болохыг дурьдсуггай.

3. Хариуцагч захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэрийн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                              Т.ТУЯА

 
Шийдвэр, шийтгэх тогтоол
Шүүх, шүүхийн байгууллагатай холбоотой мэдээллийг хаанаас авдаг вэ?
 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр82
mod_vvisit_counterӨчигдөр166
mod_vvisit_counterЭнэ долоо хоног1010
mod_vvisit_counterӨмнөх долоо хоног2512
mod_vvisit_counterЭнэ сар5417
mod_vvisit_counterӨмнөх сар6605
mod_vvisit_counterНийт233596
Одоогоор манай сайтад
Манайд 4 зочид онлайн